Ажил хайгчдын анкет
   Ажиллахыг хүсч буй газар

Алтан боломж Сэлэнгэ-салбар" нь "Могол ноос" ХХК-тай харилцаа холбоо тогтоож хамтран ажилласанаар 43 иргэнийг ажлын байртай болголоо.

Могол ноос компаний Төв аймгийн Баянцогт суман дахь ноосны үйлдвэр нь 2001 онд байгуулагдан 12 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа үндэсний үйлдвэрлэгч компани юм. 2013 оноос үйл ажиллагаагаа өргөтгөн 24 цагийн тасралтгүй үйлдвэрлэл явуулахаар ажиллах хүчээ нэмэгдүүлж байгаа. Манай байгууллага Могол ноос компанитай харилцаа холбоо тогтоож хамтран ажилласанаар тус компаний удирдлагууд орон нутагт ирж үйлдвэрийн ажилчид шалгаруулж ажилд авах сонгон шалгаруулалтыг ноос ялгагч, Ноос сэмлэх, самнах, угаах, хатаах машин баригч, жолооч. гануурчин гэх мэт байнгын ажлын байранд нийт 95 ажил хайгч ярилцлагад орж тэднээс 43 нь тэнцэж ажилтай боллоо. Могол ноос компаний ажлын байрны орчин сайн, байр, хоол, хүүхдийн цэцэрлэгээр хангагдсан, гэр бүлээрээ ажиллах бүрэн боломжтой, цалин хийснээрээ, дунджаар 400,0-600,0. төгрөгийн цалин авах боломжтой юм. Могол ноос компани нь орон нутгуудаас ажиллах хүч авахаар тохиролцсон ба цаашдын хамтын ажиллагаа эхний ажиллахаар сонгогдсон хүмүүсийн ажиллах байдлаас шалтгаалах юм. Ноосны үйлдвэрт ажиллахаар явсан хүмүүстээ ажлын амжилт хүсье.
2013 оны 07-р сарын 06

Холбоотой зураг

Зураг оруулаагүй байна