Ажил хайгчдын анкет
   Ажиллахыг хүсч буй газар

Захирлын мэндчилгээ

            

Эрхэм та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжигч мэргэжлийн сургалтын цогц үйлчилгээ үзүүлэгч “АРИУНГЭРЭГЭ” ТББ-ын дэргэдэх “АЛТАН БОЛОМЖ” төв нь үүсгэн байгуулагдсанаасаа хойш Улаанбаатар хот болон Дархан-Уул. Орхон, Сэлэнгэ  аймгуудад салбаруудаа нээн үйл ажиллагаагаа амжилттай явуулж  “АЛТАН БОЛОМЖ” хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээний төв болон өргөжиж байгаагаа хэлэхэд таатай байна.

Өнгөрөгч онууд манай байгууллагын хувьд  амжилт бүтээлээр дүүрэн өрнүүн их ажлын жилүүд байж бид бүхэн хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээг түргэн шуурхай чанартай хүргэж "Ажилтай Орлоготой Монгол Иргэн"-ий төлөө сэтгэл зүрхээ зориулан ажиллаж ажил хайгч 7000 гаруй иргэдийг ажлын байранд амжилттай зуучилж, 14000 гаруй иргэдэд үнэ төлбөргүй сургалтуудыг зохион байгуулсан 2013, 2014 оны хамгийн олон иргэнийг ажлын байранд зуучилсан шилдэг хувийн хөдөлмөрийн биржээр 2 жил дарааллан шалгарсандаа маш их баяртай байгаа билээ.

Энэхүү нэр хүндтэй шагнал бид бүхэнд амар олдоогүй маш их ажилласны үр дүнд олдсон шагнал байлаа. Мөн манай хамт олон 2016 онд “Алтан боломж” төвөө түшиглэн “Алтан талст сервис” ХХК-ийг байгуулж, ажил хайгч иргэдийг ажлын байраар ханган ажиллаж байна.

Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээг хүртээмжтэй хурдан шуурхай иргэдэд хүргэхийн төлөө, ажил хайгч иргэдийг сургалтаар чадваржуулж ажил олгогч байгууллагуудын хэрэгцээ шаардлагад тэнцэхүйц чадварлаг иргэдийг бэлтгэх, ХАБЭА-н  хууль дүрэм журмыг ААН байгууллагууд, ард иргэдэд сурталчилан таниулах, аюул осолгүй хамт олныг бүрдүүлэхэд өөрийн  байгууллагын хувь нэмрээ оруулахын төлөө хичээж ажиллахаа та бүхэнд уламжилж байна.

Бидний үйл ажиллагааг тасралтгүйгээр дэмжин, хамтран ажилладаг  төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хамт олонд гүнээ талархаж байгаагаа илэрхийлээд, ажилтай орлоготой зөв монгол иргэнийг төлөвшүүлэхийн төлөө хамтдаа тэмүүлэхийн  ерөөлийг дэвшүүлье. 

 “АРИУНГЭРЭГЭ” ТББ-ЫН ХАРЪЯА

“АЛТАН БОЛОМЖ” ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН НИЙТЛЭГ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ

ТӨВИЙН ЗАХИРАЛ Ж.СУВДАНЦЭЦЭГ

 

БАЙГУУЛЛАГЫН ТАНИЛЦУУЛГА

 

          “Ариунгэрэгэ” ТББ нь  2011 оны 11 сарын 26-ны өдөр үүсгэн байгуулагдаж “АЛТАН БОЛОМЖ” хөдөлмөр зуучлал, сургалт, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх гэсэн 3 төвтэйгээр 2013 оны 03 сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд “Алтан боломж-Сэлэнгэ”, 2013 оны 05 сарын 11-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд “Алтан боломж-Дархан”, 2013 оны 08 сарын 23-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд “Алтан боломж-Эрдэнэт” салбаруудыг тус тус нээн амжилттай ажиллаж байгаа бөгөөд хамгийн олон ажил хайгч иргэдийг ажлын байранд зуучилан 2013, 2014 оны “ШИЛДЭГ ХӨДӨЛМӨРИЙН ХУВИЙН БИРЖ”-ээр шалгарсан ба хөдөлмөрийн салбарын төрийн байгууллагууд болон ажил олгогч аж ахуй нэгж байгууллагууд, иргэдтэй тууштай хамтран ажиллаж байна.

Бид идэвхитэй ажил хайж байгаа ажилгүй иргэдийг ажилд зуучлахаар одоогийн байдлаар 2000 гаруй ААН байгууллагуудтай хамтран ажиллаж, http://www.jobagency.mn сайт, altanbolomj_jobs@yahoo.com, zuuch_bolomj@yahoo.com и-мэйл, https://www.facebook.com/zuuch.bolomj FB хаяг, iwwowe онлайн программ, болон “UBS” ТВ, мэдээллийн лавлах UB 1617 төвтэй хамтран ажил хайгч иргэний хүсэл сонирхол, мэргэжлийн ур чадварт нь тохирсон ажлыг санал болгох, ажил олгогчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн ажилтан олоход нь туслалцаа үзүүлэх, ажил хайгч иргэдэд мэргэжлийн чиг баримжаа олгох болон ХАБЭА, хүний нөөцийн чиглэлээр мэргэжлийн болон хөдөлмөр эрхлэлтийн 25 төрлийн сургалтуудыг чанарын өндөр түвшинд, үр өгөөжтэй зохион байгуулж байна. Засгийн газраас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш 6 жил гаруй хугацаанд ажил идэвхтэй хайж байгаа 7000 гаруй иргэдийг ажлын байранд амжилттай зуучилж, 14000 гаруй иргэдийг хөдөлмөр эрхлэлтийн болон ХАБЭА-н сургалтууддаа хамрууллаа.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажиллаж, хөдөлмөр зуучлалын үйл ажиллагаанд шинэчлэл хийх, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн хууль дүрэм журмыг сурталчилан таниулах эрхэм зорилгыг өмнөө тавьсан “Ариунгэрэгэ” ТББ-ын хамт олон бид нийгмийн хариуцлагаа илүү ухамсарлаж, цаашдаа харилцагч байгууллагууд, биднийг сонгон ирж үйлчлүүлж буй иргэддээ олон шинэ мэдээ мэдээлэл, үйлчилгээгээр бэлэг барьсаар байх болно.

БИДНИЙ ЭРХЭМ ЗОРИЛГО

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажиллаж, хөдөлмөр зуучлалын үйл ажиллагаанд шинэчлэл хийх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль дүрэм журмыг сурталчилан таниулах.

АЛСЫН ХАРАА

Монгол улсдаа хөдөлмөр зуучлалын үйл ажиллагаанд шинэчлэл хийх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль дүрэм журмыг сурталчилан таниулахад тэргүүлэх байр суурьтай байгууллага байна.

ЗОРИЛТУУД

v  Дотоодод хөдөлмөр эрхлэлтийг дэмжих

v  Аж ахуйн нэгж компаниудын хүний нөөцийн бүрдүүлэлтэнд хувь нэмэр оруулах, хувь хүний өөрийгөө үнэлэх үнэлэмжийг нэмэгдүүлэх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох

v  Ажил олоход хүндрэлтэй иргэдэд хүсэл сонирхол, мэргэжлийн ур чадварт нь тохирсон сургалтуудыг зохион байгуулах, ажлын байранд зуучлах.

v  Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн олон улсын стандартад нийцсэн хөтөлбөрийн дагуу сургалт зохион байгуулах

v  Хөдөлмөр эрхлэлтийн сургалтуудыг зохион байгуулж ажил хайгч иргэд болон ААН байгууллагын ажилчдын мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэх

v  Төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, Хөдөлмөрийн тухай хууль,  Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль болон ХАБЭА-н тухай хууль тэдгээртэй холбогдон гарсан тушаал шийдвэрийг сурталчилах

v  Хөдөлмөр зуучлал, сургалтын  нэг цэгийн үйлчилгээний төвтэй болох

Бидний хийж бүтээсэн ажлын тойм

v   “Алтан боломж” хөдөлмөрийн хувийн биржээрээ дамжуулан дүүргүүдийн болон орон нутгийн их дээд сургууль, МСҮТ, ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийг ажлын байранд зуучлах зорилгоор “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын орон нутгийн салбарууд болон сургуулиудтай хамтран бүртгэл хийж ажлын байр санал болгон, түр болон байнгын ажлын байранд зуучилж, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө мэдээллийг өгөн ажиллаж байна.

v  Хөдөлмөрийн сайд ноён Я.Санжмятавд зуучлалын үйл ажиллагааны хүрээнд өөрсдийн хийсэн судалгаа тайлан дээр үндэслэн гаргасан хөдөлмөрийн  зах зээл дээр ХХБ-ийн амжилттай ажиллахад нөлөөлөх 4 холбоос болон хөдөлмөр эрхлэлтийн үйл ажиллагаатай холбоотой саналуудаа танилцууллаа.

v  Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа мэдээллийн үндэсний төвийн 1 давхарт ажил олгогчийн нээлттэй өдөрлөгийг удаа дараа зохион байгуулж тус тус 20 аж ахуйн нэгж байгууллагын хүний нөөцийн менежерүүд оролцож 800 гаруй ажил хайгч иргэдийн бүртгэлийг хийж, ажилд зуучиллаа.        

v  Монгол улсын шинжлэх ухаан, технологийн их сургуулиас санаачлан зохион явуулж буй “Шилдэг бизнес эрхлэгчдийн цуврал лекц”-нд анхны зочноор уригдан, тус сургуулийн 100 гаруй оюутан залуустай ажилдаа хандах хандлага, хувь хүний өөрөө өөрийгөө үнэлэх үнэлэмжийн талаар санаа бодлоо хуваалцах боломжийг хүлээн авч мөн ажлын байрны талаарх мэдээллийг оюутан залууст хүргэж бүртгэл зуучлалын ажлыг тус сургуулийн сургалтын албатай хамтран зохион байгууллаа.

v  Манай төв нь үүсгэн байгуулагдсанаас хойш  Сүхбаатарын талбайд зохион байгуулагдсан “Баялагийг бид бүтээнэ” өдөрлөг, ХЭҮСМҮТ, МЗХ-ны хамтарсан цагийн ажлын бүртгэл зуучлалын өдөрлөг, Дархан-Уул аймгийн Дархан суманд Хөдөлмөрийн хэлтсээс зохион байгуулсан “Хөдөлмөрийн яармаг”, “Хөдөлмөрийн нэгдсэн өдөрлөг”-үүдэд харилцагч аж ахуй нэгж байгууллагуудын хүний нөөцийн менежерүүдтэй хамтран оролцож цагийн болон байнгын ажил, 40-с дээш насны ажил олоход хүндрэлтэй иргэдийн бүртгэл зуучлалын ажлыг хийлээ.     

v  Мөн АСЕМ-ийн олон улсын хэмжээний уулзалтанд зориулж 800 иргэний ажлын байрны бүртгэлийн ажлыг ХЭСМҮТ, нийслэлийн 6 дүүрэгтэй хамтран хийж нийт 1600 гаруй иргэн бүртгэснээс манай хувийн бирж 370 иргэний бүртгэл хийлээ.

v  “Явуулын бирж”-ыг төлөвлөгөөний дагуу нийслэл болон дүүргүүдийн алслагдсан бүсүүдэд ажил олгогч байгууллагуудын хүний нөөцийн менежерүүдийн хамт амжилттай зохион байгуулсаар байна.     

“АЛТАН БОЛОМЖ” СУРГАЛТЫН ТӨВ

            Тус сургалтын төв нь 2012 оноос Хөдөлмөрийн яам, ХЭҮСМҮТ-ийн мэргэжлийн сургалтын үйл ажиллагаа явуулах №20/1560, №20-6/14, №0000067, №0000042 тоот эрхийн гэрчилгээнүүдийг  үндэслэн доорх сургалтуудыг амжилттай зохион байгуулж байна. Үүнд:

  • 1. ХАБЭА-н ажилтаныг мэргэшүүлэх сургалт
  • 2. DACUM хөтөлбөрт сургалт
  • 3. Авто краны оператор
  • 4. Манипульяторт краны оператор
  • 5. Цамхагт краны оператор
  • 6. Дүүжин краны оператор
  • 7. Сэрээт ачигчийн оператор
  • 8. Даралтат сав шугам хоолойтой харьцаж ажилладаг ХАБЭА-н ажилтан
  • 9. Оосорлогч дохиочин
  • 10. Барилгын өргүүрийн оператор
  • 11. Хүнд машин механизмын оператор
  • 12. Сагстай өргөгчийн оператор
  • 13. Хүний нөөцийн менежерийн ур чадвар олгох сургалт
  • 14. Нарийн бичиг, Оффис менежерийн сургалт
  • 15. Бичиг хэрэг, архивын ажилтны сургалт
  • 16. Маркетинг борлуулалт, сүлжээний сургалт
  • 17. Бизнесээ эхэл, бизнесээ хөгжүүл сургалт
  • 18. Нягтлан бодогч, няравын сургалт
  • 19. Үсчин бэлтгэх мэргэжлийн сургалт
  • 20. Гоо сайханч бэлтгэх сургалт
  • 21. АМЧБО сургалт, зөвлөгөө
  • 22. Хэвлэлийн эх бэлтгэгчийн сургалт
  • 23. Төсөл боловсруулах арга зүйн сургалт
  • 24. Жижиг бизнес эрхлэгчидэд зориулсан бизнесээ эхэл
  • 25. Бизнесээ хөгжүүл сургалт
  • Эдгээр сургалтуудад нийт 14000 гаруй иргэдийг хамрууллаа.
  • Сургалтын онцлог:
  • -          Сургалтанд хамрагдсан иргэдийг сургалтын төрлөөр нь харилцагч байгууллагуудын харъяалагдах хэлтэс нэгжид үйлдвэрлэлийн дадлагыг 3-14 хоног хийлгэж онолын мэдлэгээ бататгах, практик дадал эзэмшихэд нь дэмжлэг болдог
  • -          Ажил олгогчийн хэрэгцээ шаардлагад нийцэхүйц практикт суурилсан сургалтын хөтөл