Ажил хайгчдын анкет
   Ажиллахыг хүсч буй газар

Сэлэнгэ аймгийн хөдөлмөрийн хэлтэстэй хамтран ажил олоход хүндрэлтэй иргэдэд "Хөдөлмөрт бэлтгэх үйлчилгээ" хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ.

2013 оны 07 сараас эхлэн Сэлэнгэ аймгийн ажил олоход хүндрэлтэй 10 иргэнд "Хөдөлмөрт бэлтгэх үйлчилгээ хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр хамтран ажиллах гэрээг байгуулан ажиллаж эхлээд байна. Тус хөтөлбөрт хамрагдсан иргэдэд зөвөлгөө мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулах, санхүүгийн дэмжлэг үзүүлэх, бичиг баримтжуулах, эрүүл мэндийн үзлэгт оруулах, ажлын байранд зуучлах гэсэн үйлчилгээг үзүүлдэг. Эдгээр үйлчилгээнд хамрагдсан иргэдээс одоогийн байдлаар 4 иргэн ажлын байранд амжилттай зуучлагдаад байна. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлсний үр дүнд ажил хайгч иргэд өөртөө болон нийгэмд хандах эерэг хандлагыг бий болгох, хөдөлмөрийн зах зээлийн мэдээ мэдээллээр хангагдах, ажилтай орлоготой болох ур чадварыг эзэмшнээрээ ажлын байртай болно.
2013 оны 07-р сарын 06
Likes

Холбоотой зураг

Зураг оруулаагүй байна