Ажил хайгчдын анкет
   Ажиллахыг хүсч буй газар

ХАБЭА-н сургалтыг БГД-ийн 20 иргэнд үнэ төлбөргүй зохион байгуулж байна.

2014 оны 03 сард Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвөөс зарласан "Бизнес инкубацийн үйлчилгээ үзүүлэх болон аж ахуй эрхлэлт, бизнес хөгжүүлэх сургалт явуулах зөвлөхийг сонгон шалгаруулах ХЭДС/2014/01 гэрээний дугаартай тендерт оролцож ХАБЭА-н сургалтыг зохион байгуулах сургалтын төвөөр шалгарч 2014 оны 09 сараас эхлэн БГД, БЗД-ийн тодорхой тооны иргэдэд ХАБЭА-н сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулж эхлээд байна. Тус сургалт нь ажил хайгч иргэдийг чадваржуулж ажлын байранд зуучлах, ажил олгогчдын ажилчдыг ХАБЭА-гаар мэргэшүүлэх, чадваржуулах зорилготой зохион байгууллагдаж байгаа билээ. Сургалтанд сууж байгаа ажил хайгч иргэдийг ажлын байранд зуучилж эхлээд байна. Жишээлбэл: Т.Энхтөрийг "Даймонд гласс" ХХК-д ХАБЭА-н ажилтнаар ажлын байранд зуучилж өдөр нь ажлаа хийгээд орой нь сургалтандаа явж байна. Ажлын байранд зуучлагдан ажиллаж байгаа нийт ХАБЭА-н сургалтын төгсөгчиддөө ажлын өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.
2014 оны 10-р сарын 08
Likes

Холбоотой зураг