Ажил хайгчдын анкет
   Ажиллахыг хүсч буй газар

Эрхийн бичгийн сургалтаа амжилттай зохион байгуулж дууслаа.

"Алтан боломж" Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээний төв
Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газартай хамтран Хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох хөтөлбөр"-ийн мэргэжлийн сургалтыг ажилгүй иргэн, ажилгүйдэлд өртөж болзошгүй иргэнд зохион байгуулах №18 тоот гэрээг үндэслэн ХММ-ийн оператор, Кран өргөгч түүнтэй адилтгах төхөөрөмжийн оператор, Цахилгаанчин, Гагнуурчин бэлтгэх сургалтыг нийт 56 иргэнд амжилттай зохион байгууллаа.
Сургалтанд хамрагдсан ажил хайгч иргэдээс "Хар акул" ХХК, "Батбайгаль" ХХК, "Жигүүр гранд" ХХК, "Алво" ХХК, "Хурд транс" ХХК, "Даацын цамхаг" ХХК зэрэг ААН байгууллагуудад ажлын байранд зуучиллаа. Тус сургалтыг хамтран зохион байгуулсан Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар болон манай сургалтын төвийг сонгон суралцсан иргэд, ажлын байранд зуучлагдсан төгсөгчиддөө "Алтан боломж" Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээний төвийн хамт олон талархал илэрхийлье.
2017 оны 08-р сарын 30
Likes

Холбоотой зураг

Зураг оруулаагүй байна

Сэтгэгдэл

Одоогоор өгөгдөлгүй байна.
Та нэвтэрсний дараа сэтгэгдэл үлдээнэ үү.