Ажил хайгчдын анкет
   Ажиллахыг хүсч буй газар

Баянгол дүүргийн иргэдэд ХАБЭА-н ажилтан бэлтгэх үнэ төлбөргүй сургалтыг зохион байгуулах гэж байна.

Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвөөс 2014 онд зарласан "Бизнес инкубацийн үйлчилгээ үзүүлэх болон аж ахуй эрхлэлт, бизнес хөгжүүлэх сургалт явуулах зөвлөхийг сонгон шалгаруулах тендерт "Алтан боломж" сургалтын амжилттай оролцож ХАБЭА-н ажилтан бэлтгэх сургалтыг явуулах эрхийг авлаа.
Тус эрхийн дагуу БГД-ийн харъяалал бүхий ажил хайгч иргэд болон аж ахуйн нэгж байгууллагуудын ажилтан албан хаагчдыг хамруулахаар болж сургалтыг 2014 оны 09 сарын 08-ны өдөр эхлүүлэхээр боллоо.
Энэхүү сургалтанд хамрагдсанаар аж ахуйн нэгж байгууллагын ХАБЭА-н зохион байгуулалт, ХАБЭА-н тухай хууль эрх зүй, стандарт, байгууллагын эрсдлийн менежемент, аюулгүй ажиллагааны тухай мэдлэг олж авна. Өөрөөр хэлбэл ажил олгогч, хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтны аюулгүй ажиллах арга барилд сургах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн талаарх мэдлэг олгон, осол эндэгдэлгүй, эрүүл ажиллах соёл, зан үйлийн талаарх мэдлэг эзэмшинэ.
2014 оны 09-р сарын 06
Likes

Холбоотой зураг

Зураг оруулаагүй байна

Сэтгэгдэл

Одоогоор өгөгдөлгүй байна.
Та нэвтэрсний дараа сэтгэгдэл үлдээнэ үү.