Ажил хайгчдын анкет
   Ажиллахыг хүсч буй газар

“ХӨГЖИЛ ДЭВШЛИЙН ОРГИЛ ӨӨД ХАМТДАА” ӨДӨРЛӨГ 2013 ОНЫ 07 САРЫН 27-НЫ ӨДӨР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАГДЛАА.


Тус өдөрлөгт Монгол улсын Хөдөлмөрийн төв бирж, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв, Нийслэлийн хөдөлмөрийн газар, СБД, ЧД, БГД, СХД, болон БЗД-үүдийн хөдөлмөрийн хэлтсүүдийн мэргэжилтэнгүүд, Оюу толгой ХХК, MCS холдинг, MCS коко кола, MCS propertice, МАХ групп, Бодь групп, Чоно групп, Номин холдинг, Тэсо корпораци гэх мэт 33 ажил олгогч болон төрийн үйлчилгээний 8 байгууллагын нийт 49 мэргэжилтэн менежерүүд туршлагаа солилцож, засгийн газраас хэрэгжүүлж байгаа ажил олгогчийг дэмжих төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдээ мэдээлэл олж авч цаашдаа төр хувийн хэвшлийн байгууллагууд хэрхэн хамтран ажиллах талаар ярилцлаа.
Ийм арга хэмжээг жилд 2 удаа зохион байгуулж, онлайнаар 2 сард 1 удаа хуралдаж, өөрсдийнхөө хийж байгаа болон хийх гэж байгаа ажил үйлчилгээнүүдийнхээ талаар санал бодлоо солилцож, хүний нөөцийн менежерүүдийн өмнө тулгарч байгаа асуудлуудын талаар туршлагаа хуваалцаж байхаар тохиролцлоо.
Байгалийн сайханд мэдлэг мэдээллээ солилцож, дуу хуур, баяр хөөрөөр дүүрэн сайхан өдөрлөг болж зорин ирсэн хүн бүхний мэдэхийг хүссэн, амрахыг хүссэн болгон биелсэнд энэхүү өдөрлөгийн ерөнхий зохион байгуулагчаар ажилласан манай төвийн хамт олон маш их баяртай байна.
Өдөрлөгт хүрэлцэн ирсэн бүх менежерүүд, мэргэжилтэнгүүддээ ажлын амжилт, амьдралын сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
2013 оны 08-р сарын 04
Likes

Холбоотой зураг

Сэтгэгдэл

Одоогоор өгөгдөлгүй байна.
Та нэвтэрсний дараа сэтгэгдэл үлдээнэ үү.