Ажил хайгчдын анкет
   Ажиллахыг хүсч буй газар

“Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих “АЖЛЫН ГАРАА” төслийн нээлтийн ёслолд оролцлоо.

“Ажлын гараа” төсөлд ажиллах 9 багийн 135 залуусыг 2013 оны 07 сарын 09-ны өдөр Сүхбаатарын талбай дээрээс элгээлт өгөн ажиллах аймаг орон нутгууд руу нь үдэн гаргалаа. Тус төслийн нээлтэнд Монгол Улсын Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд Норовын Алтанхуяг, Монгол Улсын Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, Монгол Улсын Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч А.Мөнхбат нар болон албаны бусад хүмүүс оролцож үг хэллээ. Өдөрлөгт Хөдөлмөрийн төв бирж, төвийн 6 дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв, "Алтан боломж" Хувийн хөдөлмөрийн бирж хамтран үйл ажиллагаагаа олон нийтэд танилцуулж, Е-Бирж ажиллуулах, танилцуулах, залуучуудыг ажилд авах ярилцлага, бодит зуучлал, ажил хайгчдыг бүртгэх, хөдөлмөрийн зах зээлийн мэдээллээр хангах, зөвлөгөө өгөх, гарын авлага тараах, МЧБ олгох зөвлөгөө, сорил тестийн үйлчилгээг үзүүллээ.
2013 оны 07-р сарын 14
Likes

Холбоотой зураг

Сэтгэгдэл

Одоогоор өгөгдөлгүй байна.
Та нэвтэрсний дараа сэтгэгдэл үлдээнэ үү.