Ажил хайгчдын анкет
   Ажиллахыг хүсч буй газар

Ажилтай орлоготой Сэлэнгэчүүд зөвлөгөөнд оролцлоо.

2013 оны 05 сарын 31-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд Сэлэнгэ аймгийн ЗДТГ, Хөдөлмөрийн хэлтэсээс "Ажилтай орлоготой Сэлэнгэчүүд" уулзалт зөвлөгөөнийг зохион байгууллаа. Тус зөвлөгөөнд аймгийн ЗДТГ, Сумдуудын засаг дарга нар, хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтэнгүүд, Ажил олгогч эздийн холбоо, Хөдөлмөрийн яамны төлөөлөл, Үйлдвэрчний эвлэл, МСҮТ-үүд, болон ААН байгууллагуудын хүний нөөцийн менежер, ХАБЭХ-А-н инженер техникийн ажилчид нийт 113 төлөөлөлгчид оролцлоо. Энэхүү зөвөлгөөнөөр Монгол улсын Засгийн газраас 2012-2016 үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд "Ажилтай орлоготой монгол хүн" хөтөлбөрийн хэрэгжүүлж 150,000 байнгийн ажлын байр шинээр бий болгох зорилтын хүрээнд Сэлэнгэ аймагт хөдөлмөр эрхлэлтийн талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай ярилцаж хэлэлцлээ. Манай "Алтан боломж" ХХБ-ийн захирал Ж.Сувданцэцэг "Хөдөлмөрийн зах зээл дээрх төр, хувийн хэвшлийн хамтын оролцоо" сэдвээр, "Алтан боломж-Сэлэнгэ салбар"-ын дарга Э.Дүүрэнбаяр "ХАБЭА-н эрсдлийн үнэлгээ салбараар" сэдвүүдээр тус тус илтгэл танилцууллаа.
2013 оны 06-р сарын 07
Likes

Холбоотой зураг

Сэтгэгдэл

Одоогоор өгөгдөлгүй байна.
Та нэвтэрсний дараа сэтгэгдэл үлдээнэ үү.