Ажил хайгчдын анкет
   Ажиллахыг хүсч буй газар

Монгол Улсын Ерөнхий сайдад үйл ажиллагаагаа танилцууллаа

2013 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд болон салбарын сайд, дарга нар Хөдөлмөрийн төв биржийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр Хөдөлмөрийн хувийн биржүүдийн төлөөлөл болж өөрийн үйл ажиллагааны талаарх товч танилцуулга, тайлан мэдээг хийлээ. Энэ арга хэмжээнд орлцсон нь манай хамт олонд маш их урам зориг өгсөн үйл явдал боллоо. Цаашдаа хөдөлмөр зуучлалын үйл ажиллагаанд шинэчлэл хийнэ гэсэн алсын хараандаа хүрэхийн тулд бид бүхэн хичээж ажиллах болно. Өөрийн вэб сайтаараа дамжуулан ажил олгогчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн ажил хайгч иргэдийг ажлын байранд түргэн шуурхай зуучлах, орон нутгуудад салбарын тоог нэмэгдүүлэх, Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт, аж ахуй эрхлэлтийн сургалтуудаа чанартай үр өгөөжтэй хийж гүйцэтгэх хариуцлага бидэнд улам ихээр ирж байна гэж ухамсарлан хийж бүтээхийн их аянд бид бүхэн нэгдэж байна.
2013 оны 04-р сарын 01
Likes

Холбоотой зураг

Сэтгэгдэл

Одоогоор өгөгдөлгүй байна.
Та нэвтэрсний дараа сэтгэгдэл үлдээнэ үү.