Ажил хайгчдын анкет
   Ажиллахыг хүсч буй газар

"Алтан боломж-Сэлэнгэ салбар" нээгдлээ.

Сэлэнгэ аймагт Улсын бүртгэлийн 9071025042 тоот гэрчилгээтэйгээр 2013 оны 3-р сарын 7-ны өдрөөс үйл ажиллагаагаа эхэлсэн.
ЗОРИЛТУУД : Сэлэнгэ аймгийн хэмжээнд дараахь зорилтуудыг дэвшүүлж ажиллана.
- Дотоодод хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж ажил хайгч иргэдийг ажилд зуучлах Улаанбаатар хотод шилжин суурьших болон өөр орон нутгуудад ажиллах хүсэлтэй байгаа иргэдийн бүртгэлийг хийж Улаанбаатар хотын төврүү мэдээллийг хүргүүлж, түргэн шуурхай ажилтай болгох
- Сэлэнгэ аймаг дах ажил олгогчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн ажил хайгчийг санал болгож аж ахуйн нэгж байгууллагуудын хүний нөөцийн бүрдүүлэлтэд хувь нэмэр оруулах
- Улаанбаатар хотод төвлөрч байгаа ажил олгогчтой Сэлэнгэ аймаг дах ажил хайгч иргэдийг алсын зайнаас буюу онлайнаар анхан шатны шууд ярилцлаганд оруулж, дараагийн шатны сонгон шалгаруулалтанд тэнцсэн тохиолдолд Улаанбаатар хотруу дуудан ажил олгогчтой холбож тэдний цаг хугацаа, зардал мөнгийг хэмнэж чирэгдлийг арилгах
- Сэлэнгэ аймаг дахь ажилд ороход хүндрэлтэй иргэдэд хүсэл сонирхол, мэргэжлийн ур чадварт нь тохирсон ажлыг санал болгох, тэдэнд мэдээлэл зөвөлгөө өгөх
- Сэлэнгэ аймгийн хэмжээнд байгаа ажлын байрны захиалгыг салбар дээрээ төвлөрүүлэх
- Сэлэнгэ аймаг дахь ажил хайгчдын бүртгэлийг хийж тэдний анкетний дэлгэрэнгүй мэдээллийг өөрийн www.jobagency.mn сайтандаа кодоор байршуулан ажил олгогч нарт танилцуулж, холбон өгч ажилд зуучлах
- Хувь хүний өөрийгөө үнэлэх үнэлэмжийг нэмэгдүүлэх, хандлагыг өөрчлөх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт, хүний нөөцийн бүрдүүлэлтийн чиглэлээр сургалтуудыг төлбөртэй болон үнэ төлбөргүйгээр зохион байгуулах
2013 оны 03-р сарын 21
Likes

Холбоотой зураг

Зураг оруулаагүй байна

Сэтгэгдэл

Одоогоор өгөгдөлгүй байна.
Та нэвтэрсний дараа сэтгэгдэл үлдээнэ үү.