Ажил хайгчдын анкет
   Ажиллахыг хүсч буй газар

Хэнтий аймаг дахь Дэлхийн Зөн Монгол ОУБ-тай хамтран Хэрлэн сумын МСҮТ-ийн оюутнуудад Бизнесээ эхэл, Бизнесээ хөгжүүл 2 өдрийн сургалтыг зохион байгууллаа.

Хэнтий аймаг дахь Дэлхийн Зөн Монгол ОУБ-гаас Хэнтий аймгийн мэргэжил сургалтын төвд суралцаж буй тойргийн сумдын хүүхэд залуучуудыг хамтын зохион байгуулалтанд оруулж бүлэг үүсгэн дэс дараалалтайгаар бизнес анхан шатны мэдлэг олгох бизнесийн санааг хөгжүүлж дэмжих зорилгоор бизнес төлөвлөгөө боловсруулах сургалтанд 32 хүүхэд 5 багшийг хамруулан 2013 оны 01 сарын 9, 10-ны өдрүүдэд 40 цагийн 2 хоногийн сургалтыг амжилттай зохион байгууллаа. Сургалтын арга: Сургалтыг орчин үеийн шинэлэг арга хэлбэрийг ашиглан явууллаа. Үүнд: Оролцооны аргыг өргөн ашилах Амжилттай ажиллаж амьдарч буй иргэдийн бодит жишээ Бизнес тоглоом тоглуулах Багаар ажиллах, хамтран хэлэлцэх Сургалтын үр дүн: Бизнес эрхлэгч гэж хэн бэ? мэдлэгтэй болно Хийж бүтээх, сурах эрмэлзлэлтэй болно Маркетинг, санхүүгийн төлөвлөлт хийж сурна Санхүүгээ удирдах аргад сурна Төсөл бичиж сурна Хөнгөлттэй төсөлд хамрагдах боломж нээгдэнэ.
2013 оны 03-р сарын 18
Likes

Холбоотой зураг

Зураг оруулаагүй байна

Сэтгэгдэл

Одоогоор өгөгдөлгүй байна.
Та нэвтэрсний дараа сэтгэгдэл үлдээнэ үү.