Ажил хайгчдын анкет
   Ажиллахыг хүсч буй газар

"Билгүүн монгол констракшн" ХХК-тай хамтран ХАБЭА-н нийт ажилчдын сургалтыг зохион байгууллаа.

"Билгүүн монгол констракшн" ХХК-тай хамтран ХАБЭА-н Нийт ажилчдын сургалтыг зохион байгууллаа. Агуулга: “Ариунгэрэгэ” ТББ-ын дэргэдэх “АЛТАН БОЛОМЖ” сургалтын төв нь Хөдөлмөрийн яам, Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төв, ХАБЭА-н гурван талт үндэсний хорооноос олгосон №34-24 тоот ХАБЭА-н сургалт зохион байгуулах эрхийн гэрчилгээг үндэслэн Хөдөлмөрийн сайдын 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/33 тоот тушаалаар баталсан ХАБЭА-н нийт ажилчдын 14 цагийн үлгэрчилсэн хөтөлбөрийн сургалтыг “Билгүүн монгол констракшн” ХХК-тай хамтран 2017 оны 07 дугаар сарын 05-06-ны өдрүүдэд 08:30-18:00 цагийн хооронд ХАБЭА-н хууль эрх зүйн орчны мэдлэг олгох, өндөрт ажиллах аюулгүй ажиллагаа, эрсдэлийн үнэлгээ, аюулыг таниж мэдэх, мэдээлэх, урьдчилан сэргийлэх, ажлын байранд тавигдах аюулгүй ажиллагааны стандарт дүрэм журам, эмнэлэгийн анхны тусламж үзүүлэх, аюул эрдэлгүй ажлын орчинг бий болгоход хувь хүний хандлага хэрхэн чухал болохыг ойлгуулах зорилгоор тус сургалтыг ХУД-ийн нутаг дэвсгэрт баригдаж буй “Билгүүн монгол констракшн” ХХК-ийн ажлын байран дээр амжилттай зохион байгууллаа.
Сургалтанд нийт 72 ажилчид хамрагдаж шалгалтанд нийт 72 ажилтнаас 60 ажилтан хамрагдан 12 ажилтан тодорхой бус шалтгаанаар шалгалт өгөөгүй болно.
Шалгалт өгсөн үзүүлэлт:
59% хүртэлх – 3 ажилтан
60-79% - 13 ажилтан
80%-с дээш – 44 ажилтан
Байгууллагын үзүүлэлт: 83%
Сургалтанд хамрагдаж 80%-иас дээш оноо авсан ажилчидад ХАБЭА-н нийт ажилчдын сургалтанд хамрагдсаныг илтгэх сертификат олголоо.
Шалгалтыг 97%-иас дээш оноо авсан 8 ажилтанд “Алтан боломж” сургалтын төвийн сургалтуудаас 1 сургалтыг сонгон үнэ төлбөргүй хамрагдах эрхийн бичгээр шагнаж урамшууллаа.
Тус сургалтыг хамтран зохион байгуулсан “Билгүүн монгол констракшн” ХХК-ийн хамт олонд талархснаа “Алтан боломж” сургалтын төвийн хамт олон илэрхийлж байна.
2017 оны 07-р сарын 30
Likes

Холбоотой зураг

Зураг оруулаагүй байна