Ажил хайгчдын анкет
   Ажиллахыг хүсч буй газар

ШАВАРДЛАГЫН АГРЕГАТ, СТАНЦ ДЭЭР АЖИЛЛАХ ҮЕД ӨГӨХ АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ЗААВАРЧИЛГАА


8.1. Ажилчид нь аюулгүй ажиллагааны заавар авсан, ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг хэрэглэсэн байна.
8.2. Зуурагч машин ажиллаж байгаа үед засвар, техникийн үйлчилгээ хийхийг хориглоно.
8.3. Зуурах ажиллагаа явагдаж байхад тогоонд гараа оруулахыг хориглоно.
8.4. Зуурагчаас зуурмаг юүлж байгаа үед юүлэлтийг саатуулахыг оролдож болохгүй.
8.5. Зуурагч машины аливаа эд анги эвдэрсэн үед ажиллуулахыг хориглоно.
8.6. Зуурагч машиныг түр байрлуулахдаа суурь бэхэлгээг сайн хийж хамгаалсан байна.
8.7. Тогооны татлагыг гартаа бээлийгүйгээр барих, түүнчлэн ажиллаж байгаа тогооны бариулд хүрч болохгүй.
8.8. Ажил дуусмагц цахилгаан гүйдлийг салгаж, аюулгүй ажиллагааг хангах.
8.9. Гадны ямар нэгэн үйлчлэлд хүрч болзошгүй цахилгааны утасны гадна талаар хамгаалалт бүрхүүл өмсгºнº.
8.10. Цахилгаан хөдөлгүүр, түүний эд ангийг найдвартай газардуулсан байвал зохино.
8.11. Орчин тойрон муу үзэгдэх газар болон орой үдэш, бүрхэг өдөр заавал гэрэлтүүлэгчтэй ажиллах
8.12. Цахилгааны залгуур нь машинчийн ойр байх ёстой.
8.13. Шавардлагын насос, агрегатыг аюулгүй ажиллуулах заавар, дүрэмтэй танилцсан зохих ёсны мэдлэггэй, эрх бүхий хүнийг шавардлагын агрегат дээр ажиллуулна.
Хориглох зүйл:
Цахилгааны холболтыг буруу хийсэн, цахилгаан төхөөрөмжийн бүдүүвчинд заасан нөхцлийг бүрэн хангаагүй байхад тоног төхөөрөмжийг ажиллуулах;
 Цахилгааны мэргэжилгүй хүнээр цахилгаан төхөөрөмжийг засуулах, холболт хийлгэх, засварын хугацаа болоогүй байхад урьдчилан засварлах;
 Аюулгүй ажиллагааны зориулалтаар ашиглах эд зүйлс болон манометр гэмтэлтэй байх үед шахуургыг ажиллуулах;
 Агрегат, шахах насос ажиллаж байхад түүний аль нэг эд ангид засвар, үзлэг, тосолгоо хийх
 Шавардлагын хошууг ажиллуулж байгаа шаварчны дохиогүйгээр насосыг зогсоох эсвэл шахах;
 Насосны даралтыг бууруулахгүйгээр ажлын камерт ажил үйлчилгээ хийх;
 Манометрийн урьдчилан хамгаалах хэрэгсэлийг салган авах зэргийг хориглоно.
2015 оны 01-р сарын 09